Веб сайтыг хурдан ачаалагдахаар зохиомлох

Мягмар, 3 сар 27th, 2012
  1. Зургийн хэрэглээг багасгах

Вэб сайт хурдан дуудагдах түлхүүр бол түүнд хэрэглэгдэж буй зургуудын тооцуулах. Зургууд хуудсанд үзэмж нэмдэг боловч веб сайтынхаа 80%-г зургаар дүүргэж болохгүй. Үүнийг оронд энгийн HTML кодыг хэрэглэж болдог. Хурдан ачаалагдах нь маш чухал гэдэг үүднээс google, ebay,yahoo гэх мэт сайтууд цөөхөн зурагтай байдаг.

2. Зургийг веб зориулан тохируулах

Веб хуудсанд олон тооны зургуудыг хэрэгтэй гэж үзвэл эдгээр зургуудаа вэб сайтад тохируулах хэрэгтэй.

3. Хүснэгтийг оновчтойгоор хэрэглэх

Хүснэгт нь html код учраас маш хурдан дуудагддаг. Хүснэгтийг нүүр хуудас цэс зэрэг дурын газарт хэрэглэж болно.

4. Хөдөлгөөнт зургийг үл хэрэглэх

Хөдөлгөөнт зураг удаан дуудагддаг

5. Энгийн дүрсүүдийг төлөвлөх зочдын анхаарлыг татах энгийн бөгөөд жижиг дүрсүүдийг ашиглаж болно.

6. Том зургийн оронд дэвсгэр зургийг хэрэглэх

7. Css style хэрэглэх

Энэ нь текстийг гайхалтай эффектүүдтэй болгодог төдийгүй энгийн html код учраас хурдан дуудагддаг.

8. Флаш файл цөөн хэрэглэх.

Флаш нь сайхан харагддаг ч ачаалагдах нь уддаг.

9. Ихэнх хэсэгт html ашиглах.

Вэб сайтын дуудагдах хугацааг шалгах.

Веб зохиомж хийх зураглалууд

Мягмар, 3 сар 27th, 2012
  1. Ойлгомжтой удирдлага

–       Вэб хуудсаар хэрэглэгч нэг удаа ороод веб сайтаар бүхэлд нь орж үзсэнтэй адил байдлаар веб сайтыг зохиомжлох

–       Вэб сайтын хамгийн чухал холбоосуудыг ил харагдаж байхаар вэб сайтын баруун дээд буланд байрлуулах нь тохиромжтой.

–       Вэб сайтын цэсийг баруун болон зүүн талд байршуулж, хэрэглэгч вэб сайтын аль болох олон хуудасруу холбогдох холбоосуудыг үүсгэнэ.

–       Хамгийн доод хэсэгт чухал холбоосуудыг байрлуулж өгнө. Энд хэрэглэгчид хэрэгцээт мэдээлэлдээ хялбар бөгөөд түргэн хандах боломжийг олгоход анхаарна.

2. Нягтрал

Компьютерийн хүчин чадал улам бүр ихсэж дэлгэцийн нягтрал их болсон өнөө үед вэб зохиомжийг дэлгэцийн бүх нягтрал зориулан зохиомжлох хэрэгтэй. Иймд вэб сайтын зохиомжийг гаргахдаа pixel-ээр биш хувиар гаргавал зохимжтой.

3. Веб хөтчид зохицох байдал

Веб сайтыг дурын хөтөч програмд зохицон ажиллаж байхаар зохиомжлоно.

4. Уншигдахуйц харагдац сайтай үсгийн фонтыг хэрэглэх.

Цайвар ягаан, ногоон өнгөтэй текст фонт болон өнгө нь зохицоогүй веб сайтууд байдаг. Элдэв чамин маягтай фонтуудыг хэрэглэх хэрэггүй. Ихэнх компьютерт эдгээр фонтууд байхгүй. Энэ тохиолдолд хөтөч програм тухайн компьютерийн үндсэн фонтыг хэрэглэгдэ. Иймээс түгээмэл хэрэглэгддэг харагдац сайтай arial, verdana зэрэг фонтуудыг хэрэглэх хэрэгтэй.

5. Зургийн хэрэглээг багасгах

Ер нь маш энгийн зохиомж нь хамгийн үр дүнтэй байдаг. Иймээс веб сайтуудыг энгийн бөгөөд ойлгомжтой байлгахад анхаарч хэт удаан ачаалагдах том зураг оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд вебийн тодорхой хэсэгт хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор байрлуулдаг дүрсүүдийг хэрэглэж болно.

6. Цагаан сул зайг хэрэглэх, хуудсаа хэт олон хуудастай өнгө өнгийн фонтуудтай болгох хэрэггүй. Зарчмийн хувьд энгийн байхаар шийдэх хэрэгтэй.

7. Бүх холбоосыг шалгах

Вэб сайтад буй бүх холбоос ажилладаг байх хэрэгтэй.

Вэб сайтыг зохиомжлох ерөнхий удирдамж

Мягмар, 3 сар 27th, 2012

1. Мэргэжлийн хэрэгсэл ашиглах – MS frontpage, dreamweaver, adobe pagemill зэрэг програм хангамжуудыг ашиглан хөгжүүлнэ.

2. Бусад вэб сайтыг үзэх. Бусад вэб сайтыг үзэх замаар оновчтой шийдлийг гаргаж болно.

3. Вэб зохиомжийн талаарх интернэт эх үүсвэр ашиглах. Вэб хуудсыг зохиомжлох болон хөгжүүлэх талаарх мэдээлэл зааварчилгаа зөвлөмж хичээл бүхий эх үүсвэрүүдийг ашиглаж болно.

4. Мэргэжлийн дизайнеруудын боловсруулсан вэб сайтыг үзэх зарим вэб дизайны студи өөрийн сайт дээрээ хөгжүүлсэн вэб сайтуудыг байрлуулсан байдаг.

5. Вэб сайтуудад үнэлгээ өгөх замаар суралцах. Системтийн шинжээч вэб дизайнаруудын сайтуудад өгөх үнэлгээний ерөнхий маягтуудыг ашиглах үнэлгээ өгч болно.

6. Ном сурах бичиг ашиглах – вэб зохиомжийн чиглэлийн ном гарын авлагыг ашиглаж болно.

7. Муу зохиомж бүхий вэб сайтуудыг үзэх – ямарваа нэг алдаанаас зайлсхийх сайт загвар гаргах үүднээс муу зохиомж бүхий вэб сайтуудыг үзэх шаардлагатай.

8. Өөрийн зохиомжийг үүсгэх – хөгжүүлэх вэб хуудсыг стандарт байдлаар боловсруулах шаардлагатай тохиолдолд өөрийн зохиомжийг үүсгэх нь чухал.

9. Аудио болон видео шинэ технологиудыг ашиглах – эдгээрийг мэргэжлийн өндөр түвшинд вэб хуудсанд оруулах нь зүй ёсны хэрэг ч хэрэглэгч бүрт түүний үзэхэд өндөр хурдны интернэт тусгай зориулалтын програм шаардахын бодолцох хэрэгтэй.

10. Вэб сайтыг төлөвлөх – сайн вэб сайт хөгжүүлэхийн тулд дараах төлөвлөлтийг хийх шаардлагатай.

– 1. Бүтэц – Мэргэжлийн түвшинд вэб сайтыг хөгжүүлэхэд төлөвлөлт чухал үүрэгтэй.  Нэг хуудсанд гарах мэдээллийн багтаамж, ачаалагдах хурд, хугаца зэргийг сайтар төлөвлөх шаардлагатай.

– 2. Агуулга – Энэ нь вэб сайтын цөм юм. Вэб сайтыг түүний зорилго агуулгад зохицуулан зохиомжилж хөгжүүлдэг. Вэб сайт бүр өдрийн 24 цагийн туршид хэрэглэгчдийн тавидаг түгээмэл асуулт хариултыг багтаасан мэдээллийн самбар буюу FAQ байх хэрэгтэй.

– 3. Текст – Вэб хуудас дээр үг өгүүлбэр бүр тодорхой утга агуулгыг илэрхийлдэг. Ялангуяа нүүр хуудас дээрх эхний өгүүлбрийн утга маш чухал. Гарчиг, дэд гарчгуудыг оновчтой илэрхийлэх нь вэб сайтаас мэдээлэл хайх ажлыг үр ашигтай болгодог.

– 4. График – Графикийн хувьд зургийн түгээмэл хэрэглэгддэг форматуудыг (.JPG, .GIF) ашиглана. Чанар муутай олон зураг оруулснаас өндөр чанартай цөөн зураг оруулах, арын өнгийг энгийн текстийг уншвартай байлгахаар дэвсгэр зураг оруулна. Вэб сайтыг дүрслэлийн төрөл бүрийн үзүүлэлттэй дэлгэц дээр харан турших замаар графикийн чанарыг тодорхойлдог. Зургийн хэмжээг аль болох жижиг байлгах хэрэгтэй.

– 5. Танилцуулга – нүүр хуудсанд тухайн вэб сайтны танилцуулгыг оруулна. Нүүр хуудас нь аль болох цөөн тооны зураг, графикийг агуулж хурдан ачаалагддаг байх шаардлагатай. Толгой хэсэгт өнгө бүхий том фондыг сонгон вэб сайтын гарчгийг оруулна.

– 6. Шилжилт – вэб сайт доторх шилжилт оновчтой байх нь хэрэглэгчийг вэб сайтын хүссэн хэсэгт хялбархан шилжих боломж олгодог.

– 7. Суртчилгаа – хайлтын системээр вэб сайтыг олох магадлал тийм ч өндөр биш иймээс вэб сайтаа төрөл бүрийн хайлтын системүүдэд бүртгүүлэх шаардлагатай. Вэб сайтаа суртчилахад баннер, цахим шуудан өргөнөөр ашиглаж болно. Вэб сайтанд түүнийг хариуцаж буй хүний нэр хаягийг байрлуулах нь зүйтэй.

Вэб сайтын зохиомж, домайн нэрний тухай

Мягмар, 3 сар 27th, 2012

Интернэтэд холбогдсон компьютер бүр IP гэж нэрлэгдэх дугаартай байна. Энэ дугаар нь хэзээ ч давтагдашгүй байдгаараа онцлог. IP хаяг нь 9-10н оронтой тооноос бүрддэг учраас тогтоох, бичих, хэлэхэд хэцүү тохиромжгүй байдаг. IP хаягийг энгийн нэр лүү шилжүүлсэн хэлбрийг домайн нэр гэнэ. Товчоор хэлбэл домайн нэр нь интернэтийн сүлжээнд холбогдсон компьютерт оноон өгсөн хаяг нэр буюу латин үсгээр бичигдсэн ердийн нэг үг юм. Сайн домайн нэр нь интернэтийн ертөнцдөх бизнесийн амжилтын эхлэл нууц нь байдаг тул домайн нэрийг зөв сонгох шаардлагатай. Домайн нэр олгох үйлчилгээг интернэт provider-үүд үзүүлдэг. Домайн нэрийн сангууд өөр хоорондоо бүртгэлээ автоматаар солилцдог бөгөөд үйл ажиллагааны бүрэн бүтэн найдвартай байдал нь дээд зэргээр хангагддагсан байдаг. Интернэт үйлчилгээ үзүүлэгч компанид тодорхой хэмжээний төлбөр төлж домайн нэрийг авах бөгөөд уг нэрийн дор вэб хуудсаа байршуулна.

Вэбийн үндсэн нэр томьёо

  1. www – интернэтийн эх үүсвэрүүд рүү хандах хайлт хийхэд зориулагдсан гипертекст дээр суурилсан систем юм.
  2. URL – интернэтэд байрлаж буй баримт болон програмын хаяг юм.
  3. http – вэб мэдээллийг олон нийтэд тараахад буюу компьютеруудын хооронд вэб хуудсыг дамжуулахад хэрэглэдэг.
  4. HTML – вэб хуудсыг html хэлний тусламжтай хийдэг.
  5. Вэб хуудас – ердийн текст файл бөгөөд html хэлний комманд болох html тагуудыг агуулдаг. Үүнийг эх файл буюу html source code гэж нэрлэх ба .html, .htm өргөтгэлтэй байна.
  6. Вэб дизайнер – вэб сайтын зохиомжлогч
  7. Вэб мастер – вэб сайтыг хөгжүүлэгч

Системийг зохиомжлох

Мягмар, 3 сар 27th, 2012

Тодорхой системийг үе дараатайгаар нь хөгжүүлдэг бөгөөд энэ үйл ажиллагааг системийг хөгжүүлэх цикл гэнэ. Системийг хөгжүүлэх уламжлалт циклий 5н үе шатанд хуваадаг.

  1. Шинжилгээ
  2. Зохиомж
  3. Програмын зохиомж ба кодчлол
  4. Програмын тестчилэл
  5. Суурьлуулалт

Системийн хөгжүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйл:

Системийг суурилуулсны дараа түүнийг тодорхой хугацаанд эсвэл тодорхой хугацааны дараа шинэчлэн өргөтгөх, хөгжүүлэх шаардлага гардаг. Хөгжүүлэлтийг дараах 2 зорилгоор хийнэ.

  1. Системийн алдааг засварлах: арилжааны програм хангамжгүй аливаа алдаа нь програмын дараагүй хувилбараар засагддаг бол хөгжүүлсэн програм хангамжийн тухай
  2. Системийн цар хүрээ хүчин чадлыг өргөтгөх: Энэ нь дараах тохиолдлуудад гол төлөв хийгдэнэ.

– Хэрэглэгч мэдээллийн систем болон түүний цар хүрээг бүрэн мэдснийхээ дараа нэмэлт боломжуудаар өргөтгөхийг хүсдэг. Энэ нь тайланд нэмэлт мэдээлэл оруулах, нийт дүнг олох зэрэг энгийн байхаас гадна шинэ модульт програм хангамжийг боловсруулах, бусад системүүдтэй холбогдон зохицон ажиллах хүртэл өргөн цар хүрээтэй хийгдэж болно.

– Байгууллагын зорилго шинээр тодорхойлогдож бүтцийн өөрчлөлт хийгдсэний үндсэн түүний үйл ажиллагаанд өөрчлөлт орох, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зэргээс үүдэн гарах өөрчлөлтөөс хамааран системийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн шинэчлэх хөгжүүлэх, өргөтгөх шаардлага гарч болно.

– Техник болон програм хангамж – сүлжээний технологийн өөрчлөлттэй холбоотойгоор системийг өргөтгөх шаардлага гардаг. Байгууллага сүлжээ техник хангамжаа орчин үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр сайжруулах тохиолдолд програм хангамжаа шинэчлэн хөгжүүлэх шаардлага гарч болно.

Системийн тухай ойлголт

Мягмар, 3 сар 27th, 2012

Систем түүний мөн чанарыг ойлгох үүднээс жишээ болгон хэд хэдэн системийг авч үзье. Наад зах нь бидний эргэн тойронд буй авто машин, байшин барилга, компьютер зэрэг бүхий л зүйлс системүүдийн жишээ болно.

Сервер компьютер, принтер, сүлжээний компьюьтерүүд, програм хангамжууд, хэрэглэгчид зэрэг элемэнтүүд нь компьютерийн сүлжээний системүүдийг бүрдүүлнэ. Тэгвэл систем гэдэг нь нэгтгэх, нэг дор байрлуулах, хамтад нь авч үзэх өөр хоорондоо уялдаа холбоо бүхий нэгж хэсгүүдийн нийлбэр цогц гэсэн утга бүхий systema гэсэн грек үгнээс гаралтай. Системүүдийг байгалийн болон хүний гараар бүтээгдсэн хэмээн хувааж үздэг. Хүний гараар бүтээгдсэн системүүд гол төлөв тодорхой зорилго, багц зорилтуудтай байдаг бол байгалийн системүүд тодорхой зорилгогүй хирнээ харьцангуй тогтвортой уян хатан, үр ашигтай байдаг. Системийг хүрээлж буй орчныг системийн орчин гэнэ. Тодорхой зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо тодорхой биет зүйл, өгөгдөл мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой үр дүнг өгдөг өөрийн төлөв байдлаа илэрхийлдэг, тодорхой зорилго ба үүрэг бүтэц зохион байгуулалт, зохицуулалтын дүрэм журам зүй тогтолтой, тодорхой шинж чанартай, нөөцтэй, орчинтойгоо харилцан үйлчлэлд оршдог цогц нэгдлийг систем гэнэ.

Мэдээллийн систем:

Мэдээллийн систем нь компьютерийн техник болон програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдөл, мэдээний алдааг хянан боловсруулахаас гадна их хэмжээний өгөгдлийг найдвартай хадгалах, шаардлагатай үед мэдээллийг цаг тухайд нь төрөл бүрийн байдлаар гаргах боломж бүхий систем юм. Мэдээллийн системийг бизнесийн хэрэгцээ шаардлаганд зохицуулан төрөл бүрийн зорилгоор хөгжүүлдэг. Үүнд: удирдлагын мэдээллийн систем, оффисын автоматжуулалтын систем зэрэг олон системийг дурдаж болно.

Системийн шинжилгээ ба зохиомж:

Системийн шинжилгээ ба зохиомжийг бизнесийн тодорхой үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, загварчлах улмаар хэрэгжүүлж сайжруулан хөгжүүлэхэд хэрэглэдэг. Системийн шинжилгээ ба зохиомж нь өгөгдлийн урсгал буюу өгөгдөл мэдээлэл, өгөгдөл боловсруулалт, өгөгдөл хадгалалт болон гаралт буюу үр дүнгийн мэдээлэлд системтэй дүн шинжилгээ хийж улмаар системийг зохиомжилдог. Товчоор хэлбэл: системийн шинжилгээ ба зохиомж нь үйл ажиллагааны хөгжүүлэлтийг шинэчлэх зохиомжлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Системийг урьдчилан төлөвлөж шинжлэлгүйгээр шууд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх нь системийн найдвартай бүрэн ажиллагааг хангаж чадахгүйгээс гадна өндөр эрсдэлд хүргэх магадлалтай. Системийн шинжилгээ ба зохиомжийн томоохон хэсгийг мэдээллийн системийг ашиглах тухайн үеийн хэрэглэгч болон системийн эцсийн хэрэглэгчтэй харилцан хамтран ажиллах хэсэг эзэлдэг. Мэдээллийн системтэй харилцан үйлчлэлцэж байгаа байгууллага, хувь хүнийг хэрэглэгч гэнэ.

Системийн шинжээчийн үүрэг

Системийн шинжээч нь системийн төлөв байдал мөн чанарыг шинжлэн судалдаг буюу системийн оролт өгөгдлийн боловсруулалт гаралтын мэдээллийг шалгах замаар системийг хөгжүүлдэг. Системийн шинжээч нь ихэвчлэн доорх дарааллаар ажилладаг.

  1. Асуудлыг тодорхойлдог. Хэрэглэгчийн тависан асуудлыг тодорхой болгох шаардлагатай.
  2. Системийг тодорхойлох. Систем нь дэд системүүдийг агуулж болохоос гадна гадаад орчинтойгоо харилцаа холбоотой байдаг.
  3. Системийг өөрчлөх шинчлэн сайжруулах зорилгод хүргэх боломжит арга замуудыг тодорхойлож цаашид тухайн програмаа яаж хөгжүүлэх, яаж шинэчлэх вэ гэдэг боломжит арга замуудыг тодорхойлж тэдгээрийн үнэ өртөг болон хэрэгжүүлж болох эсэхийг тодорхойлно.
  4. Системийг өөрчлөх, шинэчлэн сайжруулах зорилгод хүргэх боломжит арга замуудаас хамгийн оновчтой арга замыг сонгон дэвшүүлнэ.
  5. Сонгон аргаар системийг хөгжүүлнэ.
  6. Системийг өөрчлөх, шинэчлэн сайжруулахад гарах нөлөөлөлд дүн шинжилгээ хийнэ.

Асуудлыг тодорхойлох болон хэрэглэгч шинжээч ба програм зохиогч хамтран ажиллахын ач холбогдол.

Өгөгдлийн сан үүсгэх 2

Ням, 3 сар 25th, 2012

Хүснэгтээ засах

Alter database student
Modify file(name=st_mdf,size=100mb)  – Үүсгэсэн өгөгдлийн сангийнхаа хэмжээг өөрчлөх

Alter table class – хүснэгтээ засах учраас create биш alter гэж зарлана.
add – Нэмэх
DateOfBirth datetime not null  – DateOfBirth талбар нь datetime төрлийн өгөгдөл байна.
default ‘2000-01-01’  –  утга нь 2000-01-01

—————————————————————

Талбар засах

Alter table class
Alter column name nchar (50) – Нэр талбарын төрлийг nchar болгож байна.

 

Өгөгдлийн сан үүсгэх 1

Ням, 3 сар 25th, 2012

Өгөгдлийн сан үүсгэх

Create database student  “Student-н оронд шинэ үүсгэж буй өгөгдлийн сангийнхаа нэрийг өгнө.”
ON
(Name=St_mdf,
FILENAME=’d:\data\student_data.mdf’,  – Үүсгэж буй өгөгдлийн сангаа хаана байршуулах. data хавтсыг өөрөө үүсгэнэ.
Size=10,
MAXSIZE=50, FILEGROWTH=5)
LOG ON
(NAME=’St_Log’,
FILENAME=’d:\data\student_log.ldf’,
SIZE=5mb,
MAXSIZE=25mb, FILEGROWTH=5mb)
GO
————————————————————–

Хүснэгт үүсгэх

Use student
Create table class   “Class-н оронд хүснэгтийнхээ нэрийг өгнө”
( Энэ хооронд хүснэгтэнд байх талбаруудынхаа утгыг өгнө.
id int identity not null,  – identity гэсэн учраас id талбар автоматаар дугаарлагддаг.
name nvarchar(30) not null,  – нэрний урт 30 тэмдэгт
age int not null, – not null гэдэг нь хоосон орхиж болохгүй гэсэн үг.
address nvarchar(50)  – хаягны урт 50 тэмдэгт
)
-> Дээрх хүснэгт үүсгэх жишээнд id, нэр, нас, хаяг гэсэн 4н талбартай утгыг оруулж өгсөн байна.

—————————————————————-

Хүснэгтэнд утга оруулах

Insert into class(name,  age, address) – Ямар хүснэгтийн ямар талбаруудад утга оруулж өгөхийг заана.
Values(N’ Бат’, 23, N’Баянгол дүүрэг’) – Талбартаа тааруулан утгуудад оноож өгнө.
Select * from class – Class хүснэгтээс дурын утгыг сонгож харах.

-> Нэр болон хаяг талбарын төрөл nvarchar гэж өгсөн учраас утгын өмнө  N гэж бичдэг.

 

Үйлдлүүд буюу Operator

Ням, 3 сар 25th, 2012

Үйлдэл

Утга

==

Тэнцүү

>

Эрс их

<

Эрс бага

>=

Их буюу тэнцүү

<=

Бага буюу тэнцүү

!=

Тэнцүү биш

!>

Их биш

!<

Бага биш

And

Ба

Or

Эсвэл

Not

Аль нь ч биш

Between

Хооронд

Өгөгдлийн төрлүүд

Ням, 3 сар 25th, 2012

Өгөгдлийн төрөл

Утга

Санах ойд эзлэх зай

Bigint

 to

8 bytes

Int

-2147483648 to -2147483647

4 bytes

SmallInt

-32768 to 32767

2 bytes

TinyInt

0 to 255

1 bytes

Decimal or numeric

-1 to -1

10 bytes

Money

 to

8 bytes

SmallMoney

-214,7483648 to 214,7483647

4 bytes

Float

-1.79E+308 to 1.79E+308

4 bytes

DateTime

1753.1.1-9999.12.31

8 bytes

SmallDateTime

1900.1.1-2079.6.6

4 bytes

Char

8000 character (unicode авахгүй)

Varchar

8000 character (unicode авахгүй)

Text

2147483647 (unicode авахгүй)

Nchar

4000 character (unicode авна)

Nvarchar

4000 character (unicode авна)