Вэб сайтыг зохиомжлох ерөнхий удирдамж

Мягмар, Гуравдугаар сар 27th, 2012

1. Мэргэжлийн хэрэгсэл ашиглах – MS frontpage, dreamweaver, adobe pagemill зэрэг програм хангамжуудыг ашиглан хөгжүүлнэ.

2. Бусад вэб сайтыг үзэх. Бусад вэб сайтыг үзэх замаар оновчтой шийдлийг гаргаж болно.

3. Вэб зохиомжийн талаарх интернэт эх үүсвэр ашиглах. Вэб хуудсыг зохиомжлох болон хөгжүүлэх талаарх мэдээлэл зааварчилгаа зөвлөмж хичээл бүхий эх үүсвэрүүдийг ашиглаж болно.

4. Мэргэжлийн дизайнеруудын боловсруулсан вэб сайтыг үзэх зарим вэб дизайны студи өөрийн сайт дээрээ хөгжүүлсэн вэб сайтуудыг байрлуулсан байдаг.

5. Вэб сайтуудад үнэлгээ өгөх замаар суралцах. Системтийн шинжээч вэб дизайнаруудын сайтуудад өгөх үнэлгээний ерөнхий маягтуудыг ашиглах үнэлгээ өгч болно.

6. Ном сурах бичиг ашиглах – вэб зохиомжийн чиглэлийн ном гарын авлагыг ашиглаж болно.

7. Муу зохиомж бүхий вэб сайтуудыг үзэх – ямарваа нэг алдаанаас зайлсхийх сайт загвар гаргах үүднээс муу зохиомж бүхий вэб сайтуудыг үзэх шаардлагатай.

8. Өөрийн зохиомжийг үүсгэх – хөгжүүлэх вэб хуудсыг стандарт байдлаар боловсруулах шаардлагатай тохиолдолд өөрийн зохиомжийг үүсгэх нь чухал.

9. Аудио болон видео шинэ технологиудыг ашиглах – эдгээрийг мэргэжлийн өндөр түвшинд вэб хуудсанд оруулах нь зүй ёсны хэрэг ч хэрэглэгч бүрт түүний үзэхэд өндөр хурдны интернэт тусгай зориулалтын програм шаардахын бодолцох хэрэгтэй.

10. Вэб сайтыг төлөвлөх – сайн вэб сайт хөгжүүлэхийн тулд дараах төлөвлөлтийг хийх шаардлагатай.

– 1. Бүтэц – Мэргэжлийн түвшинд вэб сайтыг хөгжүүлэхэд төлөвлөлт чухал үүрэгтэй.  Нэг хуудсанд гарах мэдээллийн багтаамж, ачаалагдах хурд, хугаца зэргийг сайтар төлөвлөх шаардлагатай.

– 2. Агуулга – Энэ нь вэб сайтын цөм юм. Вэб сайтыг түүний зорилго агуулгад зохицуулан зохиомжилж хөгжүүлдэг. Вэб сайт бүр өдрийн 24 цагийн туршид хэрэглэгчдийн тавидаг түгээмэл асуулт хариултыг багтаасан мэдээллийн самбар буюу FAQ байх хэрэгтэй.

– 3. Текст – Вэб хуудас дээр үг өгүүлбэр бүр тодорхой утга агуулгыг илэрхийлдэг. Ялангуяа нүүр хуудас дээрх эхний өгүүлбрийн утга маш чухал. Гарчиг, дэд гарчгуудыг оновчтой илэрхийлэх нь вэб сайтаас мэдээлэл хайх ажлыг үр ашигтай болгодог.

– 4. График – Графикийн хувьд зургийн түгээмэл хэрэглэгддэг форматуудыг (.JPG, .GIF) ашиглана. Чанар муутай олон зураг оруулснаас өндөр чанартай цөөн зураг оруулах, арын өнгийг энгийн текстийг уншвартай байлгахаар дэвсгэр зураг оруулна. Вэб сайтыг дүрслэлийн төрөл бүрийн үзүүлэлттэй дэлгэц дээр харан турших замаар графикийн чанарыг тодорхойлдог. Зургийн хэмжээг аль болох жижиг байлгах хэрэгтэй.

– 5. Танилцуулга – нүүр хуудсанд тухайн вэб сайтны танилцуулгыг оруулна. Нүүр хуудас нь аль болох цөөн тооны зураг, графикийг агуулж хурдан ачаалагддаг байх шаардлагатай. Толгой хэсэгт өнгө бүхий том фондыг сонгон вэб сайтын гарчгийг оруулна.

– 6. Шилжилт – вэб сайт доторх шилжилт оновчтой байх нь хэрэглэгчийг вэб сайтын хүссэн хэсэгт хялбархан шилжих боломж олгодог.

– 7. Суртчилгаа – хайлтын системээр вэб сайтыг олох магадлал тийм ч өндөр биш иймээс вэб сайтаа төрөл бүрийн хайлтын системүүдэд бүртгүүлэх шаардлагатай. Вэб сайтаа суртчилахад баннер, цахим шуудан өргөнөөр ашиглаж болно. Вэб сайтанд түүнийг хариуцаж буй хүний нэр хаягийг байрлуулах нь зүйтэй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: