Веб зохиомж хийх зураглалууд

Мягмар, Гуравдугаар сар 27th, 2012
  1. Ойлгомжтой удирдлага

–       Вэб хуудсаар хэрэглэгч нэг удаа ороод веб сайтаар бүхэлд нь орж үзсэнтэй адил байдлаар веб сайтыг зохиомжлох

–       Вэб сайтын хамгийн чухал холбоосуудыг ил харагдаж байхаар вэб сайтын баруун дээд буланд байрлуулах нь тохиромжтой.

–       Вэб сайтын цэсийг баруун болон зүүн талд байршуулж, хэрэглэгч вэб сайтын аль болох олон хуудасруу холбогдох холбоосуудыг үүсгэнэ.

–       Хамгийн доод хэсэгт чухал холбоосуудыг байрлуулж өгнө. Энд хэрэглэгчид хэрэгцээт мэдээлэлдээ хялбар бөгөөд түргэн хандах боломжийг олгоход анхаарна.

2. Нягтрал

Компьютерийн хүчин чадал улам бүр ихсэж дэлгэцийн нягтрал их болсон өнөө үед вэб зохиомжийг дэлгэцийн бүх нягтрал зориулан зохиомжлох хэрэгтэй. Иймд вэб сайтын зохиомжийг гаргахдаа pixel-ээр биш хувиар гаргавал зохимжтой.

3. Веб хөтчид зохицох байдал

Веб сайтыг дурын хөтөч програмд зохицон ажиллаж байхаар зохиомжлоно.

4. Уншигдахуйц харагдац сайтай үсгийн фонтыг хэрэглэх.

Цайвар ягаан, ногоон өнгөтэй текст фонт болон өнгө нь зохицоогүй веб сайтууд байдаг. Элдэв чамин маягтай фонтуудыг хэрэглэх хэрэггүй. Ихэнх компьютерт эдгээр фонтууд байхгүй. Энэ тохиолдолд хөтөч програм тухайн компьютерийн үндсэн фонтыг хэрэглэгдэ. Иймээс түгээмэл хэрэглэгддэг харагдац сайтай arial, verdana зэрэг фонтуудыг хэрэглэх хэрэгтэй.

5. Зургийн хэрэглээг багасгах

Ер нь маш энгийн зохиомж нь хамгийн үр дүнтэй байдаг. Иймээс веб сайтуудыг энгийн бөгөөд ойлгомжтой байлгахад анхаарч хэт удаан ачаалагдах том зураг оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд вебийн тодорхой хэсэгт хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор байрлуулдаг дүрсүүдийг хэрэглэж болно.

6. Цагаан сул зайг хэрэглэх, хуудсаа хэт олон хуудастай өнгө өнгийн фонтуудтай болгох хэрэггүй. Зарчмийн хувьд энгийн байхаар шийдэх хэрэгтэй.

7. Бүх холбоосыг шалгах

Вэб сайтад буй бүх холбоос ажилладаг байх хэрэгтэй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: