Системийн тухай ойлголт

Мягмар, Гуравдугаар сар 27th, 2012

Систем түүний мөн чанарыг ойлгох үүднээс жишээ болгон хэд хэдэн системийг авч үзье. Наад зах нь бидний эргэн тойронд буй авто машин, байшин барилга, компьютер зэрэг бүхий л зүйлс системүүдийн жишээ болно.

Сервер компьютер, принтер, сүлжээний компьюьтерүүд, програм хангамжууд, хэрэглэгчид зэрэг элемэнтүүд нь компьютерийн сүлжээний системүүдийг бүрдүүлнэ. Тэгвэл систем гэдэг нь нэгтгэх, нэг дор байрлуулах, хамтад нь авч үзэх өөр хоорондоо уялдаа холбоо бүхий нэгж хэсгүүдийн нийлбэр цогц гэсэн утга бүхий systema гэсэн грек үгнээс гаралтай. Системүүдийг байгалийн болон хүний гараар бүтээгдсэн хэмээн хувааж үздэг. Хүний гараар бүтээгдсэн системүүд гол төлөв тодорхой зорилго, багц зорилтуудтай байдаг бол байгалийн системүүд тодорхой зорилгогүй хирнээ харьцангуй тогтвортой уян хатан, үр ашигтай байдаг. Системийг хүрээлж буй орчныг системийн орчин гэнэ. Тодорхой зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо тодорхой биет зүйл, өгөгдөл мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой үр дүнг өгдөг өөрийн төлөв байдлаа илэрхийлдэг, тодорхой зорилго ба үүрэг бүтэц зохион байгуулалт, зохицуулалтын дүрэм журам зүй тогтолтой, тодорхой шинж чанартай, нөөцтэй, орчинтойгоо харилцан үйлчлэлд оршдог цогц нэгдлийг систем гэнэ.

Мэдээллийн систем:

Мэдээллийн систем нь компьютерийн техник болон програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдөл, мэдээний алдааг хянан боловсруулахаас гадна их хэмжээний өгөгдлийг найдвартай хадгалах, шаардлагатай үед мэдээллийг цаг тухайд нь төрөл бүрийн байдлаар гаргах боломж бүхий систем юм. Мэдээллийн системийг бизнесийн хэрэгцээ шаардлаганд зохицуулан төрөл бүрийн зорилгоор хөгжүүлдэг. Үүнд: удирдлагын мэдээллийн систем, оффисын автоматжуулалтын систем зэрэг олон системийг дурдаж болно.

Системийн шинжилгээ ба зохиомж:

Системийн шинжилгээ ба зохиомжийг бизнесийн тодорхой үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, загварчлах улмаар хэрэгжүүлж сайжруулан хөгжүүлэхэд хэрэглэдэг. Системийн шинжилгээ ба зохиомж нь өгөгдлийн урсгал буюу өгөгдөл мэдээлэл, өгөгдөл боловсруулалт, өгөгдөл хадгалалт болон гаралт буюу үр дүнгийн мэдээлэлд системтэй дүн шинжилгээ хийж улмаар системийг зохиомжилдог. Товчоор хэлбэл: системийн шинжилгээ ба зохиомж нь үйл ажиллагааны хөгжүүлэлтийг шинэчлэх зохиомжлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Системийг урьдчилан төлөвлөж шинжлэлгүйгээр шууд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх нь системийн найдвартай бүрэн ажиллагааг хангаж чадахгүйгээс гадна өндөр эрсдэлд хүргэх магадлалтай. Системийн шинжилгээ ба зохиомжийн томоохон хэсгийг мэдээллийн системийг ашиглах тухайн үеийн хэрэглэгч болон системийн эцсийн хэрэглэгчтэй харилцан хамтран ажиллах хэсэг эзэлдэг. Мэдээллийн системтэй харилцан үйлчлэлцэж байгаа байгууллага, хувь хүнийг хэрэглэгч гэнэ.

Системийн шинжээчийн үүрэг

Системийн шинжээч нь системийн төлөв байдал мөн чанарыг шинжлэн судалдаг буюу системийн оролт өгөгдлийн боловсруулалт гаралтын мэдээллийг шалгах замаар системийг хөгжүүлдэг. Системийн шинжээч нь ихэвчлэн доорх дарааллаар ажилладаг.

  1. Асуудлыг тодорхойлдог. Хэрэглэгчийн тависан асуудлыг тодорхой болгох шаардлагатай.
  2. Системийг тодорхойлох. Систем нь дэд системүүдийг агуулж болохоос гадна гадаад орчинтойгоо харилцаа холбоотой байдаг.
  3. Системийг өөрчлөх шинчлэн сайжруулах зорилгод хүргэх боломжит арга замуудыг тодорхойлож цаашид тухайн програмаа яаж хөгжүүлэх, яаж шинэчлэх вэ гэдэг боломжит арга замуудыг тодорхойлж тэдгээрийн үнэ өртөг болон хэрэгжүүлж болох эсэхийг тодорхойлно.
  4. Системийг өөрчлөх, шинэчлэн сайжруулах зорилгод хүргэх боломжит арга замуудаас хамгийн оновчтой арга замыг сонгон дэвшүүлнэ.
  5. Сонгон аргаар системийг хөгжүүлнэ.
  6. Системийг өөрчлөх, шинэчлэн сайжруулахад гарах нөлөөлөлд дүн шинжилгээ хийнэ.

Асуудлыг тодорхойлох болон хэрэглэгч шинжээч ба програм зохиогч хамтран ажиллахын ач холбогдол.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: