Системийг зохиомжлох

Мягмар, Гуравдугаар сар 27th, 2012

Тодорхой системийг үе дараатайгаар нь хөгжүүлдэг бөгөөд энэ үйл ажиллагааг системийг хөгжүүлэх цикл гэнэ. Системийг хөгжүүлэх уламжлалт циклий 5н үе шатанд хуваадаг.

  1. Шинжилгээ
  2. Зохиомж
  3. Програмын зохиомж ба кодчлол
  4. Програмын тестчилэл
  5. Суурьлуулалт

Системийн хөгжүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйл:

Системийг суурилуулсны дараа түүнийг тодорхой хугацаанд эсвэл тодорхой хугацааны дараа шинэчлэн өргөтгөх, хөгжүүлэх шаардлага гардаг. Хөгжүүлэлтийг дараах 2 зорилгоор хийнэ.

  1. Системийн алдааг засварлах: арилжааны програм хангамжгүй аливаа алдаа нь програмын дараагүй хувилбараар засагддаг бол хөгжүүлсэн програм хангамжийн тухай
  2. Системийн цар хүрээ хүчин чадлыг өргөтгөх: Энэ нь дараах тохиолдлуудад гол төлөв хийгдэнэ.

– Хэрэглэгч мэдээллийн систем болон түүний цар хүрээг бүрэн мэдснийхээ дараа нэмэлт боломжуудаар өргөтгөхийг хүсдэг. Энэ нь тайланд нэмэлт мэдээлэл оруулах, нийт дүнг олох зэрэг энгийн байхаас гадна шинэ модульт програм хангамжийг боловсруулах, бусад системүүдтэй холбогдон зохицон ажиллах хүртэл өргөн цар хүрээтэй хийгдэж болно.

– Байгууллагын зорилго шинээр тодорхойлогдож бүтцийн өөрчлөлт хийгдсэний үндсэн түүний үйл ажиллагаанд өөрчлөлт орох, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зэргээс үүдэн гарах өөрчлөлтөөс хамааран системийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн шинэчлэх хөгжүүлэх, өргөтгөх шаардлага гарч болно.

– Техник болон програм хангамж – сүлжээний технологийн өөрчлөлттэй холбоотойгоор системийг өргөтгөх шаардлага гардаг. Байгууллага сүлжээ техник хангамжаа орчин үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр сайжруулах тохиолдолд програм хангамжаа шинэчлэн хөгжүүлэх шаардлага гарч болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: