Вэб сайтын зохиомж, домайн нэрний тухай

Мягмар, 3 сар 27th, 2012

Интернэтэд холбогдсон компьютер бүр IP гэж нэрлэгдэх дугаартай байна. Энэ дугаар нь хэзээ ч давтагдашгүй байдгаараа онцлог. IP хаяг нь 9-10н оронтой тооноос бүрддэг учраас тогтоох, бичих, хэлэхэд хэцүү тохиромжгүй байдаг. IP хаягийг энгийн нэр лүү шилжүүлсэн хэлбрийг домайн нэр гэнэ. Товчоор хэлбэл домайн нэр нь интернэтийн сүлжээнд холбогдсон компьютерт оноон өгсөн хаяг нэр буюу латин үсгээр бичигдсэн ердийн нэг үг юм. Сайн домайн нэр нь интернэтийн ертөнцдөх бизнесийн амжилтын эхлэл нууц нь байдаг тул домайн нэрийг зөв сонгох шаардлагатай. Домайн нэр олгох үйлчилгээг интернэт provider-үүд үзүүлдэг. Домайн нэрийн сангууд өөр хоорондоо бүртгэлээ автоматаар солилцдог бөгөөд үйл ажиллагааны бүрэн бүтэн найдвартай байдал нь дээд зэргээр хангагддагсан байдаг. Интернэт үйлчилгээ үзүүлэгч компанид тодорхой хэмжээний төлбөр төлж домайн нэрийг авах бөгөөд уг нэрийн дор вэб хуудсаа байршуулна.

Вэбийн үндсэн нэр томьёо

  1. www – интернэтийн эх үүсвэрүүд рүү хандах хайлт хийхэд зориулагдсан гипертекст дээр суурилсан систем юм.
  2. URL – интернэтэд байрлаж буй баримт болон програмын хаяг юм.
  3. http – вэб мэдээллийг олон нийтэд тараахад буюу компьютеруудын хооронд вэб хуудсыг дамжуулахад хэрэглэдэг.
  4. HTML – вэб хуудсыг html хэлний тусламжтай хийдэг.
  5. Вэб хуудас – ердийн текст файл бөгөөд html хэлний комманд болох html тагуудыг агуулдаг. Үүнийг эх файл буюу html source code гэж нэрлэх ба .html, .htm өргөтгэлтэй байна.
  6. Вэб дизайнер – вэб сайтын зохиомжлогч
  7. Вэб мастер – вэб сайтыг хөгжүүлэгч
Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: